Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчид Улаанбаатар хотын IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр хүрэлцэн ирж уламжлалт байдлаар 4 бодлого бодож уралдах бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.
Шагналын сан:
Ангилал тус бүрээс
I зэргийн өргөмжлөл, 150,000₮ мөнгөн шагнал
II зэргийн өргөмжлөл, 100,000₮ мөнгөн шагнал
III зэргийн өргөмжлөл, 80,000₮ мөнгөн шагнал
Мөн Олимпиадад амжилт гаргасан 12-р ангийн эхний 50 сурагчид математикийн ЭЕШ-ын үндэсний босго оноог давсан тохиолдолд “Эмпасофт” технологийн сургуульд тус бүр эхний жилийн сургалтын төлбөрөөс 10% хөнгөлөх эрхийн бичиг олгоно.
Олимпиадын 2-р шатанд шалгарсан оролцогчид цээж зураг, төрсний гэрчилгээ /иргэний үнэмлэх/ болон сурагчийн хувийн хэрэгтэйгээ ирж оролцоно.
Олимпиадын 2-р шат: 2024 оны 04-р сарын 27-нд зохион байгуулагдана.
10, 11-р ангийн шалгалт 04-р сарын 27-ны 09:30 цагт бүртгэл эхлэнэ. 10:00-12:00 цагийн хооронд шалгалт явагдана.
12-р ангийн шалгалт 04-р сарын 27-ны 12:30 цагт бүртгэл эхлэнэ. 13:00-15:00 цагийн хооронд шалгалт явагдана.
Бодлогын хамгаалалт: 2024 оны 04-р сарын 27-нд IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 9 давхарт 17-18 цагт явагдана.
Олимпиадын шагнал гардуулах ёслол: 2024 оны 04-р сарын 27-ны 18 цагт “IDER TOWER -ийн 5 давхарт болно.
Олимпиадын талаар мэдээлэл авах утасны дугаар: 7709-9559
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ