2025 оны 7-р сарын 18-ны өдөр Цагдаагийн Ерөнхий Газар болон Эмпасофт Технологийн Сургууль хамтын ажиллагааны сана́мж бичиг байгууллаа.
🖊 Санамж бичигт Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, бригадын генерал О.Ганбат, Эмпасофт Технологийн сургуулийн захирал О.Энхжин нар гарын үсэг зурж баталгаажуулав.
📌 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Цагдаа болон Дотоодын цэргийн байгууллагад хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, програм хангамж чиглэлээр шаардлагатай захиалгат мэргэжилтэн бэлтгэх,
- Алба хаагчдыг бакалавр, магистр болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хөнгөлөлттэй үнээр хамруулах,
- Гадаад, дотоодын их дээд сургуулиудад дадлага хийх боломж олгох,
- Судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон талын ажлууд хийгдэх болно.
🤝 Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын кибер аюулгүй байдал, дижитал шинэчлэл, хүний нөөцийн хөгжлийг дэмжих чухал алхам юм.





