Previous slide
Next slide

Давуу талууд

Чанартай
боловсрол

Дэлхийд үнэлэгдэх боловсролыг Монголдоо эзэмших боломж

Цалинтай
дадлага

Суралцах хугацаандаа Япон улсын компаниудад дадлага хийх боломж

Суралцах
орчин

Орчин үеийн тохилог, тухтай орчинд суралцаж, хөгжих боломж

Ажлын байр

Гадаадын компаниудад ажлын байранд зуучилж, бүх төгсөгч ажилтай болох боломж

Онцлох

Бидний тухай

  1. Дэлхий нийтээр хөгжлийн дараагийн чиг хандлагаа мэдээллийн технологийн хөгжилтэй  холбож асар хурдтай урагшилж буй энэ цаг үед бид мэргэжил сонголтын талаар анхааралтай бодох хэрэгтэй болжээ. Технологийн хөгжлийг дагаад хөдөлмөрийн зах зээлд олон ажлын байр шахагдаж, бүрэн автомажиж байгаа ч үүнийгээ дагаад сая сая ажлын байр нэмэгдэж, тэр бүү хэл урьд хожид сонсч байгаагүй цоо шинэ ажил мэргэжлүүд гарч ирж байна. Харин та эдгээр өөрчлөлтөд бэлэн үү?

Хүссэн мэргэжлээрээ, хүссэн орчиндоо ажиллаж амьдарна гэдэг та бидэнд тун ойрхон боломж. Үнэ цэнтэй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр үнэлгээ өндөртэй ажлын байранд өрсөлдөгчгүйгээр шалгаран орох боломжийг Эмпасофт Технологийн Сургууль олгож байна.

-Сургалтын баялаг агуулга
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг, залуу багш нар
-Сурч хөгжих таатай орчин
-Англи, Япон хэлний ахисан түвшний мэдлэг олгох системчилсэн хөтөлбөр
-Танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дотоодын томоохон байгууллага болон гадаадын компаниудад очиж хийх боломж
-Төгсөөд гадаад болон дотоодын байгууллагад ажилд орорх 100%-ийн боломж

Мэдээллийн технологид суурилсан судалгаа, бүтээл, мэдлэг мэдээллүүд англи хэлээр хэвлэгдэж олонд хүрдэг учир бид бүх оюутан гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх гэсэн зарчмыг баримтална. Мэргэжлийн хичээлүүдтэй хамт Англи болон Япон хэлийг үе шаттайгаар зааж, төгсөхдөө IELTS, TOEFL, JLPT/日本語能力試験  хүлээн зөвшөөрөгдөхүйц оноотой болох боломжийг оюутан бүрт олгоно.

1994 он
Идэр Их Сургууль үүсгэн байгуулагдсан
2002 он
Олон улсад магдлан итгэмжлэгдсэн
2013 он
Хувийн хэвшлийн ТОП 5 сургуулийн нэг болов.
2016 он
Олон улсын онлайн сургалт нэвтрүүлсэн
2023 он
Эмпасофт Технологийн Сургуулийг байгуулав

Манай хамт олон

О.ЭНХЖИН
Загвар зохион бүтээгч инженер,
TOYOTA MOTOR CORPORATION,
15+ жилийн туршлага
Н.ЭНХСАЙХАН
Associate Certified Coach,
International Coaching Federation
15+ жилийн туршлага
Н.МАНЧУК
Sc.D at Nagoya University, Japan,
Director of Field Research Center of
MUST-Nagoya University,
Deputy Director for Academic
Affairs at EIT, branch of MUST,
Visiting Professor at Nagoya University,
15+ жилийн туршлага
Ц.БААТАР
Microsoft Certified
Trainer
20+ жилийн туршлага
М.ЦЭНДСҮРЭН
Ph.D at Chungbuk National University,
Postdoc at University of Massachusetts,
AI/ML Research Scientist at Google,
previously at Microsoft,
Advisor at Boxly.app,
10+ жилийн туршлага
М.ЛХАГВАДОРЖ
Ph.D at Chungbuk National University,
Postdoc at Chungbuk National University,
Data Scientist at Trade Development
Bank of Mongolia,
Previously Quant Analyst at CYAN,
8+ жилийн туршлага
У.ГАНБАЯР
Ph.D at University of Trento,
Former Researcher of Oxford University,
Certified Information Systems
Security Professional
10+ жилийн туршлага
Ц.ЭНХТӨР
Ph.D at Nara Institute of Science
and Technology,
Postdoctoral Researcher
of Soon Chun Hyang University,
Certified Ethical Hacker, CISCO
CCNA, Network security instructor
10+ жилийн туршлага
Ж.ЭРХЭМБАЯР
Ph.D at Kyungpook National University
(ML and Bioinformatics),
AI Lead Researcher of MOGAM
Biomedical Research Center
(AI and Bioinformatics Team),
AI Research Engineer of AITRICS,
S.Korea (AI Drug Discovery Team),
15+ жилийн туршлага
Б.БУЛГАНТАМИР
Master of Media and Governance
at Keio University,
3 years of research experience
at Tokyo University,
System Security Consultant at NTT Group
15+ жилийн туршлага
С.БАТСАЙХАН
Master of Industrial Technology
at Advanced Institute,
CAE Engineer,
FURUKAWA AUTOMOTIVE SYSTEM INC
5+ жилийн туршлага
Б. МӨНХЦЭЦЭГ
Research of applied science
at Ulm University in Germany,
Technical Engineer at Toshiba
Corporate in Japan,
Master at University of Waseda in Japan,
Energy Informatics: Smart Building,
Smart city, Smart Grid,
10+ жилийн туршлага
Ц.ОЮУН
Ph.D at United Nations University
Institute for the Advanced Study
of Sustainability (UNU-IAS),
previously Research Assistant at UNU-IAS,
Director of the IT policy planning department at CITA - Government of Mongolia,
project member of the JICA grassroots project, and consultant at The Asia Foundation,
10+ жилийн туршлага
Ц.ЭНХТУУЛ
Master of Information
Systems at Stratford University,
CTIChicago, Dataessential, SMSS
5+ жилийн туршлага
Г.ДӨЛГӨӨН
Certified TOGAF Architect,
Master of Business Administration in
Management Information Systems,
International American University, USA
20+ жилийн туршлага
Э.ПҮРЭВЧАНЦАЛ
Teacher of learning methods,
Trainer Training Manager,
5+ жилийн туршлага
Э.БҮЖМАА
International Economics at Soyol
Erdem University,
Exchange student at Oberlin University,
Research at Tokyo University Of
Foreign Studies,
10+ жилийн туршлага
Л.НИНЖЦАДМИД
Master of SMET at MUST,
Загвар зохион бүтээгч инженер,
SUBARU CORPORATION
5+ жилийн туршлага
Ч.ДӨЛГӨӨН
Data Scientist,
National University of Mongolia
5+ жилийн туршлага
C.УНДРАХБАЯР
TESOL,
Teaching English to Speakers of
Other Languages,
15+ жилийн туршлага
C.УНДРАХБАЯР
TESOL,
Teaching English to Speakers of
Other Languages,
15+ жилийн туршлага

Хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн мэдээлэл

ПРОГРАММ ХАНГАМЖ

Программ хангамжийн мэргэжил нь мэдээлэл технологийн салбарын хамгийн чухал дэд салбар юм. Бидний өдөр тутмын амьдралд алхам тутамд хэрэглэгддэг бүх програм, гар утасны аппликэйшн, вебсайтыг программист хүмүүс бүтээж байдаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж байгаа энэ цаг үед программистууд, хөгжүүлэгчдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна. Програм хангамжийн анхан шатны мэдлэгтэй болж, програмын хэл сурах төдийхнөөр өөрийгөө хязгаарлаж болохгүй. Онолын үндэстэй, бусад суурь мэдлэгтэй байх нь асуудалд бүтээлчээр хандаж, өндөр ур чадвартай байхын нэр юм. Энэ мэргэжлээр төгсч гарахад олон сонирхолтой ажлын байрууд Дэлхийн өнцөг булан бүрт та нарыг хүлээж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн технологийн хэрэгцээ хурдацтай өсөж буйтай зэрэгцэн интернет хувьсан өөрчлөгдөж үүн дээр ашиглагдаж буй технологи, үйлчилгээнүүд нь компьютерийн сүлжээний зөв зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй байдалтай салшгүй холбогдож байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн нь компьютерийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй; тэр дундаа компьютерийн сүлжээ, сервер, систем, виртуалчлал, зүйлсийн интернетийн үндсэн суурь ойлголт, ашиглагдаж буй протокол болон үйлчилгээнүүд дээр ажиллах чадамж, аюулгүй байдлыг хангаж сайжруулах, үр ашигтай зохион байгуулалт хийх ур чадвартай, мэргэжлээрээ ахиж дэвжих, насан туршдаа шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах мэдлэг чадвар бүхий орчин үеийн шаардлагад нийцсэн мэргэжилтэнг бид сургана.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Орчин цагийн мэдээллийн эрин үед өгөгдлийг хамгийн оновчтой цуглуулж, хандаж, боловсруулж чадсан байгууллага, бизнес, улс үндэстэн бусдаасаа түрүүлж алхаж байна. Хиймэл Оюун Ухааны салбар нь энэхүү их хэмжээний өгөгдлөөс суралцах чадвартай тархи бүхий програм хангамж бүтээх боломж олгодог бөгөөд жолоочгүй машин, программист програм, виртуал туслагч гэх мэт хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүнийг орлосон өндөр технологийн хувьсгалыг эхлүүлээд байна. Хиймэл Оюун Ухаан мэргэжлийн хүрээнд машин сургалт, хүний хэл боловсруулалт, дуу авиа яриа боловсруулалт, зураг боловсруулалт, статистик, их хэмжээний өгөгдөлийн олборлолт анализ, паралел тархалтад тооцоолол болон тооцоолон загварчлалын талаар цогц мэдлэг олж авахаас гадна төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх боломжийг бид өгнө.

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ

Та энэхүү мэргэжлээр суралцсанаар CAD, CAM, CAE чиглэлийн олон улсад ашиглагддаг мэргэжлийн программууд дээр 3D загвар гаргах, үйлдвэрлэлийн тооцоолол хийх чадвартай болно. Япон улсын TOYOTA, HONDA, NISSAN, MITSUBISHI, SUBARU зэрэг томоохон машин үйлдвэрлэгч компаниудад ажиллаж байсан олон жилийн туршлагатай инженерүүд практик болон онол хослуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодит чадварыг олгоно. Та төгсөөд дэлхийн томоохон компаниудад загвар зохион бүтээгч инженерээр ажиллах боломжтой.

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

FAQ

Таны асуултын хариу энд байна.

ЭЕШ-ыг Математик, Физик хичээлээр өгч 550 дээш оноо авсан байх мөн Англи хэлний шалгалтын дүнг бид харгалзан үзнэ. 

Сонгосон хичээлээс шалтгаалан сургалтын жилийн төлбөр 10 сая төгрөг байна.
Эхний хоёр жил элссэн бүх оюутанд 30% төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ.

Улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд оролцсон байдлыг харгалзан үзэж бид 50-100% тэтгэлгийг олгоно.

Өөрийн суралцаж буй чиглэлийн хүрээнд дотоодын болон гадаадын байгууллагуудад цалинтай дадлагажих боломжийг бид олгоно.

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ

© 2024 ЭМПАСОФТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ | Empasoft.ider.edu.mn