Интернэт, тоглоомын ертөнцөд хүүхдүүд хөгжилтэй өнгөрөөхөөс гадна мэдээллээ алдах, гаднын халдлагад өртөх зэрэг олон эрсдэлтэй тулгардаг. Энэ бүхнийг хэрхэн таньж, урьдчилан сэргийлэх талаар бид Хэнтий аймгийн Чингис хотын сурагчдад зориулан тусгай сургалт зохион байгууллаа.
🛡 Сургалт нь сурагчдад дижитал аюулгүй байдлын анхан шатны мэдлэг өгөх бөгөөд тэд өөрсдийгөө болон найзуудыгаа хамгаалах итгэл, чадвартай болсон гэдэгт итгэлтэй байна.

