Өнгөрсөн долоо хоногт бид Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн урилгаар очиж, ахлах ангийн сурагчдадаа зориулсан “Технологийн хөгжил мэргэжлүүдийг хэрхэн өөрчилж байна вэ?” сэдэвт сонирхолтой сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🎯 Сургалтын үеэр сурагчид:
– Мэргэжлийн ирээдүйн чиг хандлага
– Хиймэл оюун, программчлал, мэдээллийн технологийн нөлөө
– Орчин үеийн ур чадваруудын хэрэгцээ зэрэг сэдвээр мэдлэг олж авсан юм.

📸 Хичээлийн агшин бүр сурагчдын сониуч зан, ирээдүйнхээ төлөөх хүсэл тэмүүллээр дүүрэн байлаа.

#Empasoft #МэргэжилСонголт #ТехнологийнИрээдүй