Empasoft Institute of Technology-ийн баг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 750 багш нарт зориулсан хиймэл оюуны хэрэглээ, түүний ирээдүйн хөгжил болон мэргэжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь багш нарын технологийн мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашдын сургалтын арга барилд AI-г үр дүнтэй ашиглахад чиглэсэн байлаа.

Сургалтыг хамтран зохион байгуулсан Diamond Mind Academy хамт олонд талархал илэрхийлье.