“ТЕХНОЛОГИОР ЖИГҮҮРЛЭЕ” аян ХОВД аймагт Ховд аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар-тай хамтран зохион байгуулагдах гэж байна.

Empasoft Institute of Technology Эмпасофт Технологийн сургуулиас Ховд аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход чиглүүлэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол орны баруун хязгаар Ховд хотын ЕБС-ийн сурагчидтай уулзахаар зорин очиж байна.

ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Мэдээллийн технологийн салбарт мэргэжил сонгон суралцах хүсэлтэй сурагчдад зориулан

– Мэргэжил сонголт

– Мэргэжлийн чиг хандлага

– Орчин үеийн эрэлттэй мэргэжлүүд болон бэлтгэл

– Хувь хүний хөгжил

– Цагийн менежмент сэдвээр чөлөөтэй ярилцан, менторууд зөвлөгөө өгөн өөрсдийн туршлагаа хуваалцана.

Хамрах хүрээ: Ховд аймгийн ЕБС-ийн сурагчид

Хэзээ: 2024 оны 03 дугаар сарын 01-ний 13 цагаас

Хаана: Ховд аймаг, Ховд хот, 2-р ЕБС-ийн Урлаг заал