СОД сургууль Сод сургуулийн урилгаар “Мэргэжил сонголт – Мэдээллийн технологи” сэдвээр бид Багануур дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийнханд сонирхолтой уулзалтыг хийлээ. Хүүхдүүд өөрийн сонгосон мэргэжил нь технологийн салбартай хэрхэн уялдаж болох талаар олон асуултыг асууж, зөвлөгөө авсан. Манай оюутан М.Мөнх-Эрдэнэ маань Багануур дүүргийнхээ дүү нарт өөрийн туршлага сэтгэгдлээ бас хуваалцлаа. Сургалтыг зохион байгуулсан Я.Саруул захирал, хамт олонд нь баярлалаа.