Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ноос зохион байгуулж буй Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын олон улсын харилцаа, гадаад тэлэлт, старт-ап эко-системийг бүрдүүлэх асуудлыг Мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд уулзан хэлэлцэж, шийдлээ тодорхойлж, үр дүнтэй өнгөрүүлж байна.
– Хүний нөөц
– Хамтын ажиллагаа
– Хууль эрх зүй
– Хөрөнгө оруулалт
– Чадвар болон үнэлэмж
– Мэдээллийн технологи ашиглан бүх нийтийн боловсролыг нэмэгдүүлэх
зэрэг асуудлыг тусган технологийн тусламжтай шийдэхэд хувь нэмрээ оруулахаар салбарынхаа шилдгүүдтэй салбарын хөгжлийн төлөө өглөөний уулзалтад Empasoft Institute of Technology технологийн сургууль Боловсролын салбарт дуу хоолойгоо хүргэн оролцож байна.