Монгол хэл бичгийн шалгалт энэ оны 4 сарын 6-ны өдөр 10.00-11.40 цагаас болж өнгөрсөн билээ. Үүнтэй холбогдуулан шалгалтанд орсон сурагч нараас гарж байгаа түгээмэл асуултанд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16 – ны өдрийн А/66 дугаар тушаалын хавсралтанд тусгасан мэдээллээс цуглуулан хариулж байна.

Түгээмэл асуултууд 1: Босго оноо нь хэд вэ?

Тушаалын хавсралтын 2.5 зааснаар Элсэлтийн шалгалт өгч буй бүх иргэн монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл, бичгийн шалгалт нь уншаад ойлгох чадвар, зөв бичих чадвар, үндэсний бичгээр уншиж, бичих чадвар, эх зохион найруулан бичих чадвар гэсэн 4 агуулгын хүрээнд байна. Тус шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна.

Түгээмэл асуултууд 2: Хариу нь хэзээ гарах вэ?

Тушаалын хавсралтын 4.2 зааснаар Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш ажлын 15 хүртэлх хоногийн дотор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.

Түгээмэл асуултууд 3: Дахин шалгалт гэж байгаа юу?

Тушаалын хавсралтын 3.1 зааснаар Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна гэж тусгаж өгсөн. Тиймээс 2024 оны сүүлээр болох Монгол хэл, бичгийн шалгалт болон ЭЕШ-д хоёр дох удаагаа орох боломжтой.

Түгээмэл асуултууд 4: Монгол хэл, бичгийн шалгалтынхаа босго оноондоо хүрч чадаагүй бол ЭЕШ өгөх боломжтой болов уу?

Тушаалын хавсралтын 2.7 зааснаар “Монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд сургуульд элсүүлэхгүй. Гэхдээ 2.6 зааснаар Шалгуулагч нь “монгол хэл, бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болно гэсэн байна.

Хэрэв танд Монгол хэл, бичгийн шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуулт байвал доорх линкээр орж, одоо мөрдөгдөж буй тушаалын хавсралтын үзээрэй.

Линк: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089468582321