27 нас хүртэлх залуусын дунд зохион байгуулагддаг Кибер аюулгүй байдлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Төв Азийн багийн шалгаруулалт амжилттай болж, Япон, Солонгос, Энэтхэг, Монгол, Тайвань гэсэн орнуудаас бүрдсэн 17 хүний бүрэлдэхүүнтэй баг зарлагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд Монгол улсаас хамгийн олон буюу 25 оролцогч оролцсон нь кибер аюулгүй байдал сонирхож буй залуус нэмэгдэж байгааг харуулсан гоё мэдээ боллоо.

Азийн багт Монгол улсаас Эмпасофт технологийн сургуулийн оюутан Золбообаяр Ази тивдээ 4-р байр, веб категори дээр 1-р байр гэсэн амжилт үзүүллээ.

💪 11 сард болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Токио хотод амжилттай оролцохыг хүсье!