Казахстан улсад зохион байгуулагдсан “ДЭЛХИЙН ЦОМ-2025” АСТАНА дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гардан тулааны өөрийгөө хамгаалах төрлийн 60кг жинд Эмпасофт Технологийн Сургуулийн оюутан А.Бүжинлхам маань 🥉 ХҮРЭЛ медаль хүртэж, Монгол улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөсөнд баяр хүргэе!

Түүний шударга тулаан, бэлтгэл хөдөлмөр, авьяас чадвар нь энэ амжилтыг авчирсан бөгөөд бидний оюутнууд олон улсын түвшинд хэрхэн амжилт гаргаж байгаагийн тод жишээ боллоо.

Бүх багш, сурагч, дэмжигчдээс нь баяр хүргэе. А.Бүжинлхамд цаашдын тэмцээн, сургалтанд амжилт хүсье! 💪🥋