Uber Technologies болон Lyft компанийн такси үйлчилгээний жолооч нар болон DoorDash компанийн хүргэлтийн ажилтнууд 2024 оны 2 сарын 14ны өдөр цуглаан хийж, төлбөрийг илүү шударга болгохыг шаардаж байна.
Цуглаанд оролцсон ажилчдын хэлж байгаагаар, хэрэглэгчдийн төлсөн төлбөрийг ихэнх хувийг технологийн компани нь авч, тэдэнд шударга бус хувийг өгдөг гэжээ.
“Эдгээр платформууд жил ирэх тусам жолооч бидний олох орлогыг танаар, өөрсдөдөө илүү их ашиг олж, хувьцаагаа л зарах сонирхолтой байдаг.” гэж Техасийн Даллад байдаг Shantwan Humphrey жолооч хэлжээ.
Аппликейшний ажилтнуудад Шударга ёс хэмээх нэгдлийн жолоочид Америкийн 10 гаруй хотын онгоцны буудалд тэмцлээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Цуглааны үр дүн нь одоохондоо Uber компанийн үйл ажиллагаанд онцгой нөлөө үзүүлээгүй байна. Харин цуглаан болж байх үед хэвийн үеэс илүү олон жолооч нар аппликейшнийг ашигласан төлөвтэй байна.