2025 оны 4-р сарын 4-нд зохион байгуулагдсан SparkDay Mongolia 2025 арга хэмжээний нээлтийн хөтөлбөрт Empasoft Institute of Technology сургуулийн үүсгэн байгуулагч Н.Энхсайхан “AI буюу бидний амьдралыг өөрчилж буй хиймэл оюун ухааны технологи” сэдвээр онцлох илтгэл тавьж оролцлоо.
Тэрээр илтгэлийнхээ хүрээнд хиймэл оюун ухааны үүсэл, хөгжлийн чиг хандлага, боловсрол болон ажлын байранд үзүүлж буй нөлөөллийн талаар хуваалцсан юм. Энэхүү илтгэл нь оролцогч залуучуудад ирээдүйн мэргэжлээ төлөвлөх, технологийн чиглэлээр карьер эхлүүлэхэд шинэ урам зориг өглөө.

