Эмпасофт Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулсан Empowering Girls in STEM Mongolia хөтөлбөрийг Women in Tech Mongolia-тай хамтран, UNICEF Mongolia болон TESO Group-ийн дэмжлэгтэйгээр 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж, 3-р сарын 8-нд, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр, төгсөгчдөд сертификат гардууллаа. 🎉

STEM салбарт охид, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд өөрийн үнэт цаг, туршлагаа харамгүй зориулан ментор болсон IT салбарын шилдэг эмэгтэйчүүддээ гүн талархал илэрхийлье! 🙏🏼

📢 ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ БОЛОВСРОЛЫГ МОНГОЛДОО 🇲🇳