Empasoft Institute of Technology нь TESO Group-ийн санаачлагаар, UNICEF Mongolia, Women in Tech Mongolia, Momade Agency-тай хамтран “Empowering Girls in STEM” хөтөлбөрийг ахлах ангийн охидод зориулан хоёр сарын турш амжилттай зохион байгууллаа.

3-р сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Дархан хотноо “Эмэгтэйчүүдийн манлайлал технологийн салбарт – Women in Tech” арга хэмжээг “Технологи: Боловсрол, Боломж, Орлого” уриан дор зохион байгуулж, оролцогч охидын мөрөөдөл, зорилгыг дэмжих чухал үйл явдал боллоо.

Хөтөлбөрийн хүрээнд:
✅ Технологи, шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүдийн урам зориг өгсөн түүхийг хуваалцсан.
✅ STEM-д сонирхолтой охид өөрсдийн хүсэл тэмүүллээ илэрхийлж, мэргэжлийн чиг баримжаа олж авсан.
✅ Шилдэг оролцогчдыг тодруулж, хөтөлбөрт амжилттай хамрагдсан бүх охидод гэрчилгээ гардууллаа. 🎉

Бидний энэхүү санаачилга нь цаашид Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн холбоо болон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр үргэлжлэн өргөжих болсонд баяртай байна.

Мөн багшилсан менторууддаа, тэр дундаа Erdenesuvd Enkhtaivan, Mand Bat, Tamir Bayarsaikhan, Khulangoo Amarsanaa, Solongo Tuul, Enkhsaikhan Nyamsuren, Badamtsetseg Lkhagva болон Эмпасофт сургуулийн багш, оюутнуудад талархал илэрхийлье!

🔹 Технологийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе! 🚀