Хол газар явж, юм үзэж нүд тайлах сайхан. Гэхдээ хэнтэй хамт явах вэ гэдэг учиртай.
Өнөөдөр эхэлсэн бидний Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн салбар дахь эмэгтэй манлайлагчид буюу Women Leaders in STEM хөтөлбөрт дэлхий 40 гаран улсаас салбартаа шилдэг гэсэн бүхэн цугларсан. Нийт гурван долоо хоног Америкийн 4 хотоор 6 багт хуваагдан аялж, сурах боломжийг АНУ-н Засгийн газраас олгожээ.
Би буюу Монгол улс маань Чикаго хотод болох уулзалт хуралд илтгэл тавих үүрэг авлаа.
Хүний өмнө хэлэх ярих юмтай байна гэдэг сайхан юм байна. Өөрийгөө голж, сорьж, чамлаж байсан ч энд ирээд бид чинь бас чиг хол явчихсан, хийж бүтээж буй юмтай, боломж дүүрэн юм байна гэдгээ алхам тутамдаа мэдэрч байна. Хөтөч, багш, чиглүүлэгч, сайн дурынхан ихэнх нь нас дээр гарсан хүмүүс байхыг хараад бас суралцмаар л санагдлаа.
Палестин Израйль дайнаас болж хил нь хэзээ мөдгүй хаагдаж, онгоцны буудлаар дүүрэн дүрвэгсэд дунд олон цаг дугаарлан байж ирсэн эмэгтэй байхад салбартаа 20 жил ажиллахдаа нэг ч эмэгтэй хамтрагчгүй байсан хүн ч байна. Бид муугаа гайхдаг ч биднээс суралцах хүсэлтэй олон хүн байдгийг мэдэх хичнээн сайхан гээч.
Ярих түүхтэй, дуулах дуутай, гайхуулах соёлтой хүн чинь дээлээ живхийтэл сайхан өмсөж байгаад улсаа төлөөлөөд гарна даа.
За тэгээд сонин хачнаасаа хуваалцаад явна аа.
Вашингтон, АНУ