Empasoft Institute of Technology сургууль нийт багш ажилчдаа Монголын түүхий эдээр хүн амын эрүүл мэнд, дархлааг сайжруулах үндсэн зорилготойгоор “Лайф баланс” компани үүсгэн байгуулагдсан MANA BRAND-тэй хамтран Эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

“Лайф баланс” компани нь үйлдвэрлэгчид болон эрдэмтэн судлаачдын хамтын судалгаанд үндэслэн Дэлхийд өрсөлдөх монгол брэндийг бүтээж буй ТЭСО Группийн шинэ бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалтыг хариуцан ажилладаг.