Бидний урт хугацааны хамтран ажиллах түнш, Программ хангамжийн аутсорсинг хөгжүүлэлт хийдэг Цамба Тооцоолол ХХК-ийн захирал Ч.Тамир багш маань манай байгууллагад зочилж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 😎🔥
Ч.Тамир багш нь Монголын програм хангамжийн салбарт олон жилийн туршлагатай, олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтэн юм. Түүний удирдлага дор Цамба Тооцоолол ХХК нь олон улсын стандартад нийцсэн програм хангамжийн шийдлүүдийг хөгжүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
Манай байгууллагатай хамтран ажиллах нь бидэнд олон шинэ боломжуудыг нээж, технологийн салбарт хамтдаа өсөж хөгжих боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Бидний хамтын ажиллагаа нь Монголын технологийн салбарт шинэ амжилт, инновацийг авчрах болно.