ASIA CYBER SECURITY CHALLENGE U26 кибер аюулгүй байдлын тэмцээнд
Эмпасофт Технологийн Сургуулийн оюутан Г.Золбообаяр маань амжилттай оролцож,
нийт дүнгээр Ази тивд 4-р байр,
Веб категорийн төрөлд 🥇 1-р байр эзэллээ.

Мөн тэрээр U26 Кибер аюулгүй байдлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох
Ази тивийн Япон, БНСУ, Энэтхэг, Монгол, Тайвань улсын шилдэг залуусаас бүрдсэн
17 хүний бүрэлдэхүүнтэй багт амжилттай шалгарсан сайхан мэдээтэй байна. 🎉👏

Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 25 оролцогч оролцсон нь
кибер аюулгүй байдлын чиглэлээр сонирхон суралцаж буй залуусын тоо
жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байна.

🌏 U26 Кибер аюулгүй байдлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
📍 2025 оны 11 сард
🇯🇵 Япон улсын Токио хотод зохион байгуулагдана.

Монгол залуусдаа халуун баяр хүргэе! 🇲🇳👏
Дэлхийд үнэлэгдэх боловсролыг Монголдоо