Эмпасофт Технологийн Сургууль Улаангом хотын ЕБС-ийн багш нарт Мэдээллийн технологийн чиглэлээр сургалт орууллаа. Энэ сургалтын гол зорилго нь багш нарыг технологийн мэдлэг, чадвар, шинэ арга зүйд чадавхжуулахад оршиж байна.
Цаашид бид багш нарыг чадавхжуулах, сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, мөн Улаангом хотын ЕБС-ийг Мэдээллийн технологийн чиглэлээр сонгомол сургалттай сургууль болгоход хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь багш, сурагчдын технологийн мэдлэгийг дээшлүүлж, орчин үеийн боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд том алхам болно.
Бидний зорилго бол Монголын бүс нутгийн боловсролын хөгжилд хувь нэмэр оруулах, багш нарт шинэ мэдлэг олгох, сурагчдын ирээдүйн боломжийг нэмэгдүүлэх юм.