Манай сургуулийн Кибер аюулгүй байдлын ангийн оюутнууд БНСУ-ын Сүнчонхян Их Сургуулийн LISA лаб-аас зохион байгуулсан 📌Mobility Hackathon тэмцээнд аварга болж, 11 сард БНСУ-ыг зорихоор боллоо!

Энэхүү демо тэмцээн нь орчин үеийн автомашинд үүсэх хэвийн бус үйл ажиллагааг (abnormal events) реал-тайм буюу ойролцоо реал-тайм аргаар илрүүлэх шинэлэг шийдлийг дэмжих урьдчилсан өдөрлөг юм.

Солонгосоос туршилтын багаж төхөөрөмжүүдийг авчирч, жишиг орчинг бүрдүүлэн багууд прототип/демогоо бүтээж танилцуулах боломжийг олгосонд баярлалаа.