Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Empasoft Institute of Technology хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
📌 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
- Өсвөр үеийнхэнд мэдээллийн технологийн боловсролыг түгээх
- Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны талаар олон талт сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх
- “ХУРДАН” клубийн гишүүдэд зориулсан зуны сургалт хамтран зохион байгуулах
🔗 Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд хоёр талын удирдлагууд, албаны хүмүүс идэвхтэй оролцлоо.
🚀 Хүүхэд, залуусын ирээдүйг мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн сонирхлыг нь дэмжих нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм.



