Өнөөдөр Empasoft Institute of Technology сургуулийн төлөөлөл НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийн танилцуулга арга хэмжээнд оролцож, хүний нөөцийн бодлого, хиймэл оюуны нийгмийн үр нөлөө зэрэг чухал сэдвээр санал бодлоо хуваалцлаа.

🌐 Энэ жилийн илтгэлд дэлхийн хэмжээнд хүний хөгжлийн ахиц удааширч буйг дурдсан бөгөөд, технологи хүний төлөө үйлчлэх ёстой болохыг онцлон тэмдэглэлээ.
💡 Хиймэл оюуны тусламжтайгаар хүмүүсийн сонголт, боломжийг нэмэгдүүлэх бодлого боловсруулж, олон нийтэд хүртээмжтэй байлгах нь чухал юм.

🎓 Энэхүү арга хэмжээний үеэр:

  • Монгол Улсын хиймэл оюун дээр суурилсан ирээдүйн төлөвлөлт
  • Засгийн газрын чиглэл, бодлогын баримт бичиг
  • Судалгаанд суурилсан магистр, докторын сургалтын тэтгэлэг-ийн талаар хэлэлцлээ.

🧑‍🎓 Empasoft Institute of Technology нь хиймэл оюун, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр залуусыг бэлтгэхэд анхаарч, хүний хөгжлийг дэмжих боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

📖 Хүний хөгжлийн илтгэл 2025: https://go.undp.org/UxB
📰 Хэвлэлийн мэдээ: https://go.undp.org/Ux6