@empasoft_university өнөөдөр Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа.
Бид технологийн ирээдүйг хамтдаа бүтээх хүсэлтэй, авьяаслаг залуустай уулзан ярилцаж, тэдний мэргэжил сонголт, хүсэл тэмүүлэл, зорилго-г нь сонсож үнэтэй туршлага хуваалцлаа.
🎓 Empasoft Institute of Technology нь хиймэл оюун, кибер аюулгүй байдал, програм хангамжийн чиглэлээр бакалаврын зэрэг олгодог, Монголын ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд чиглэсэн технологийн сургууль юм.
👩🎓👨🎓 Манай хамт олон төгсөх ангийнханд зориулсан элсэлтийн мэдээлэл, суралцах боломжууд, гадаад хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, дадлага, ажлын байрны чиг баримжаа зэрэг олон талын мэдээлэл өглөө.
💬 Биднийг халуун дотноор хүлээн авсан багш, сурагчиддаа баярлалаа. Та бүхний хүсэл мөрөөдөл биелэх болтугай!