Энэ оны 9-р сарын 10 мягмар гарагт Microsoft компани кибер аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, CrowdStrike компанийн алдаатай программ хангамжийн шинэчлэлтийн улмаас долдугаар сард дэлхий даяар мэдээллийн технологийн тасалдал гарсантай холбоотой өргөн хүрээний түгшүүртэй асуудлуудыг хэлэлцэв. Энэ тасалдал нь Windows үйлдлийн системийн 8.5 сая орчим төхөөрөмжид нөлөөлж, агаарын тээвэрлэлт, банк санхүү, эрүүл мэнд зэрэг олон салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулжээ.

Microsoft компанийн Рэдмонд дахь төв байранд болсон дээд хэмжээний уулзалт нь 7-р сарын 19-ний өдөр үүссэн асуудалд компанийн зүгээс үзүүлж буй анхны чухал хариу арга хэмжээ юм. Microsoft компанийн гүйцэтгэх захирал Дэвид Уэстон нь X (хуучин Twitter) дээрх нийтлэлд “Windows-ын аюулгүй байдлын экосистем нь илүү аюулгүй, илүү найдвартай дэлхийг цогцлоохын төлөө байх ёстой.” гэж  хэлсэн.

Долдугаар сарын тасалдал нь олон байгууллагуудад дахиж технологийн доголдол гарах үед бэлтгэлтэй байх болон нэг компанийн бүтээгдэхүүнд хэт найдахтай холбоотой эрсдэл өндөртэй байгаад ихээхэн санаа зовниж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ үйл явдал нь нэг программ хангамжийн алдаа нь олон салбарыг хамарсан их хэмжээний тасалдал үүсгэсэн тул ноцтой эмзэг байдал гэж дүгнэж байна.

Догдлоос болж олон салбарын олон тооны байгууллагууд их хэмжээний хохирол хүртсэнээс Delta Air Lines компанийн нислэгүүд цуцлагдаж, дор хаяж 500 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Тус компани программ хангамжийн тасалдсантай холбогдуулан CrowdStrike болон Microsoft-ын эсрэг хуулийн дагуу нэхэмжлэл гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Эх сурвалж: Ройтерс