Мэдээллийн технологийн чиглэлээр сурах хүсэлтэй охидыг үргэлж дэмжиж, олон үйл ажиллагааг зохион байгуулахад чин сэтгэлээсээ дэмжин тусалдаг Empasoft Institute of Technology хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О. Энхжин Ochirbat Enkhjin энэ удаагийн Ази номхон далайн орнуудын “Хамгийн сайн дэмжигч” шагналд шилдэг тавд орсонд баяр хүргэе! Эндээс шалгарсан хүн Парис хотноо болох арга хэмжээнд Ази тивдээ төлөөлөн оролцох болно.

Куала Лампур хотноо 10 сарын 8-9 хооронд болох Олон улсын хурал, шагнал гардуулах ёслолд О.Энхжин захирал уригдсан бөгөөд энэхүү арга хэмжээнд бидэнтэй хамт аялах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж байна.

Дэлхийн Women in Tech хөдөлгөөн нь WIT APAC Summit and Awards-ийг гурав дахь удаагаа 2024 оны 10 сарын 8 – 9 өдөр Малайз улс, Куала Лампур хотноо зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь технологийн салбарт түүчээлж, манлайлж буй бүсгүйчүүдийг зарлан тунхаглаж, тэднээс сурч хөгжих боломжийг олгох, хуваалцах зорилгоор тив болгонд зохион байгуулж, өргөжин тэлж байгаа билээ.

Иймд Women in Tech Mongolia нь уг арга хэмжээнд Монгол улсаас оролцох эмэгтэйчүүдийг бүртгэж байна.

WIT APAC Summit and Awards арга хэмжээнд оролцсноор:

👉🏻Women in Tech 🌍дэлхийн салбар орнуудын эмэгтэйчүүдтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх,

👉🏻#STEM салбарын шилдэгүүдтэй #networking үүсгэх,

👉🏻Хөрөнгө оруулагчид болон эмэгтэй үүсгэн байгуулагчидтай уулзаж, хамтын ажиллагааны боломжийг судлах, хуваалцах,

👉🏻Шинэ цаг үеийн мэдээлэл технологийн шийдлүүдийг сонирхох,

👉🏻Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://womenintech-awards.com/apac/ холбоосоор авч, төлбөр болон аяллын мэдээллийг ☎️99182120 дугаарт холбогдон аваарай.