Боловсрол, шинжлэх ухааны яам болон Шинэ боловсрол технологи инновацын төв санаачлан Эмпасофт Технологийн Сургууль хамтран зохион байгуулж буй AI Ed TECH Mongolia 2024 арга хэмжээ маргааш Шангрилла зочид буудалд болно.

https://www.aimongolia.mn

“БАГШИЙН ТУСЛАХ AI”, “И-ХҮРТЭЭМЖ” СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА МАРГААШ БОЛНО

Маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”

Багшийн туслах AI системийн танилцуулга болно.

 Боловсролын салбарын хөгжил, дэвшил, санаачилгыг гаргах “Edtech-AI 2024” сэдэвт арга хэмжээний үеэр дээр дурдсан системийн танилцуулгаас гадна БШУЯ-наас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэнэ. Мөн

– төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,

– цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,

– багш бүрийг компьютероор хангах,

– утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,

– цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулахаар төлөвлөж байна.

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ БОЛОВСРОЛЫГ МОНГОЛДОО