Манай ХИЙМЭЛ ОЮУНЫ сургалтын сурагчид маань DX CUP дээр танилцуулсан хараагүй хүнд зориулсан нүдний шилний (beta version) төсөлтэй төстэй бодит бүтээгдэхүүн гарчээ

LLVision-ий босс Ву Фэй сонсголгүй хүмүүст зориулсан нүдний шилээ тайлбарлалаа. Хүний яриаг нэг зэрэг текстээр буулгаад зүүсэн хүндээ уншуулчихаж байгаа юм. Нийт 18 улсын хэл суулгажээ. Энэ бол LLVision-ий 8 жилд хийсэн 10 дахь бүтээгдэхүүн аж. Одоо эднийх VR технологоор Хятаддаа алдартай болсон. Ялангуяа эрүүл мэнд, барилгын салбарт өргөн ашигладаг.

Төрөөс технологийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд хөл дээрээ зогссон ийм компани хятадад хэдэн арваараа бий.