2024 оны 1 сарын 31ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотын Сенатын Шүүхийн хорооны танхимд хүүхэд, өсвөр настнуудад цахим орчин хэрхэн нөлөөлж байгаа талаар сонсгол болжээ. Энэ үеэр цахим орчноос болж бусдад дээрэлхүүлсэн хүүхдүүд өөрсдийнхөө тухай ярьсан бичлэг тавигдсан ба нэгэн сенат Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Цукербергээс өөрийнх нь бүтээгдэхүүн нь бусдыг гэмтээж байгаа хэмээн, уучлалт гуйхыг шаарджээ.
Марк Цукерберг хариуд нь: “Та бүхний даван туулсан бүх зүйлд нь харамсаж байна. Хэн ч та бүхний гэр бүлийн даван туулсантай адилхан нөхцөлийг мэдрэх ёсгүй. Тиймээс ч бид салбартаа илүү хөрөнгө оруулалт хийж, анхаарал хандуулан хэнийг ч ийм хэцүү байдалд оруулахгүйг хичээх болно“ гэж хэлсэн байна.
Эх сурвалжууд: https://shorturl.at/zASX6 https://shorturl.at/lEQSZ