Empasoft Institute of Technology технологийн сургууль ОУ-ын кибер аюулгүй байдлын #Blackhat тэмцээнд Монголын багаа дэмжин ивээн тэтгэгчээр оролцлоо.

2023 оны 11 сарын 14-16 хооронд Саудын Араб улсад зохион байгуулагдсан BlackHat MEA 2023 CTF финалын шатанд Монгол улсын баг амжилттай оролцож 21-р байранд орлоо.

Энэхүү тэмцээний финалын шатанд нийт 250 баг шалгаран Саудын Арабад хүрэлцэн ирсэн. Энэ дундаас дэлхийн ранкийг тэргүүлж буй 15 багаас 11 нь ирж оролцсоноороо тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. (ctftime.org)

3 өдрийн турш болсон тэмцээний үр дүн:

1. DiceGang (АНУ),

2. The Duck (БНСУ)

3. C4T BuT S4D (ОХУ)

4. Never Stop Exloiting (Хятад)

5. Kalmarunionen (Дани) багууд орсон.

Монгол улсын багийн хувьд ихээхэн туршлага хуримтлуулж чадлаа.

Амжилттай оролцсон Монголых багийн тамирчиддаа баяр хүргэе.