Олимпиадад нийслэлийн ЕБС-ууд, хувийн сургуулиуд болон орон нутгийн ЕБС-с 10-р ангийн 66, 11-р ангийн 85, 12-р ангийн 74 оролцож 2 шатандаа шалгарлаа.
Энэхүү олимпиадыг
– ЕБС-ийн сурагчдын математикийн бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх
– Математикийн стандарт төрлийн хүндэвтэр бодлого уламжлалыг ЕБС-уудад эргэн сэргээх
– Математикт авьяас сонирхолтой сурагчдыг дэмжих
– Математикийн ЭЕШ-ын өмнөх сорил болгох.
– Ахлах ангийн оролцогчдын дунд чансаа бий болгох злрилготой.
Ур ухаанаа уралдуулан амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.
Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчид Улаанбаатар хотын IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр хүрэлцэн ирж уламжлалт байдлаар 4 бодлого бодож уралдах бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.
Шагналын сан:
Ангилал тус бүрээс
I зэргийн өргөмжлөл, 150,000₮ мөнгөн шагнал
II зэргийн өргөмжлөл, 100,000₮ мөнгөн шагнал-5 сурагч
III зэргийн өргөмжлөл, 80,000₮ мөнгөн шагнал-10 сурагч
Мөн Олимпиадад амжилт гаргасан 12-р ангийн эхний 50 сурагчид математикийн ЭЕШ-ын үндэсний босго оноог давсан тохиолдолд “Эмпасофт” технологийн сургуульд тус бүр эхний жилийн сургалтын төлбөрөөс 10% хөнгөлөх эрхийн бичиг олгоно.
Олимпиадын 2-р шатанд шалгаран оролцогчид оролцогчид цээж зураг /3х4 хэмжээтэй ба 2 хувь/, төрсний гэрчилгээ /иргэний үнэмлэх/, сурагчийн үнэмлэхтэй ирж оролцоно.
Олимпиадын хоёрдугаар шат зохион байгуулах хугацаа: 2024 оны 04 р сарын 27–нд 10цагаас Улаанбаатар хотын IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 5 давхарт явагдана.
Бодлогын хамгаалалт: 2024 оны 04 р сарын 28 -нд IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 9 давхарт 10-14цагт явагдана.
Олимпиадын шагнал гардуулах ёслол: 2024 оны 04-р сарын 28-ны 16 цагт “IDER TOWER -ийн 5 давхарт болно.
Олимпиадын талаар мэдээлэл авах утасны дугаар: 7709-9559
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ