Empasoft Institute of Technology нэрэмжит “Математикийн чансаа тогтоох II олимпиад”-ын тов гарлаа. Өнгөрсөн жил халуухан өрсөлдөөн дунд болж өнгөрсөн энэ уралдаанд математикт сонирхолтой, ЕБС-ийн 10, 11, 12 ангийн сурагчдаа дахин урьж байна.
Олимпиад 2 үе шатаар явагдана.
🔸 I шат: 2025.02.08 өдөр 11:00 цагаас Empasoft аппликейшнд бүртгүүлсэн утасны дугаар болон аппликейшны сонордуулгаар холбоос очно. Тест бөглөх зарчмаар 30 бодлогыг 1:30 минутад багтаан хариултаа илгээнэ.
🔹 II шат: 2024 оны 04-р сарын 26 өдөр нэгдүгээр шатнаас 10, 11, 12-р ангийн түвшин тус бүрээс 100 сурагч шалгаруулан, хоёрдугаар шатанд хамруулах бөгөөд эцсийн шатанд шалгарсан сурагчид Улаанбаатар хот, Багшийн дээд IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр хүрэлцэн ирж уламжлалт байдлаар 4 бодлого бодож уралдах бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.
Олимпиадын талаар мэдээллийг: 7709-9559, 88811511 дугаараас аваарай. Бүртгэлийн апп-ыг Play Store болон App Store дээр Empasoft app татаж аваад, өөрийн гар утасны дугаараар бүртгүүлээрэй. Мөн доорх холбоосоор вэбээр нэвтэрч болно: https://empasoftlab.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html

