ОХУ-д зохион байгуулагдсан Кибер аюулгүй байдлын “Standoff 16” олон улсын тэмцээнд
Эмпасофт Технологийн Сургуулийн оюутан Г.Золбообаяр маань амжилттай оролцож, 5-р байранд шалгарлаа.

Монгол Улсын нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн энэхүү амжилтад халуун баяр хүргэе! 🎉👏
Оюутнууд маань бодит байгууллагын ИТ системтэй төстэй орчинд мониторинг, халдлага илрүүлэлт, хариу арга хэмжээ авах чадвараа сорьж, гурван өдрийн турш бодит кибер тулаанд оролцсон нь үнэтэй туршлага боллоо.

🏆 Тэмцээний Топ 5 баг:

  1. r3kpig 🇨🇳
  2. KiberS 🇷🇺
  3. Siton 🇻🇳
  4. HUST RED 🇻🇳
  5. Odoohondoo 🇲🇳

Энэхүү тэмцээн нь банк, логистик, металлурги, хотын дэд бүтэц зэрэг салбарын кибер хамгаалалтыг бодит нөхцөлд туршсан, дэлхийд нэр хүндтэй тэмцээн юм.

Дэлхийд үнэлэгдэх боловсролыг Монголдоо 🇲🇳