Олимпиадын зорилго:

– ЕБС-ийн сурагчдын математикийн бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх

– Математикийн стандарт төрлийн хүндэвтэр бодлого бодох уламжлалыг ЕБС-уудад эргэн сэргээх

Математикт авьяас сонирхолтой сурагчдыг дэмжих

– Математикийн ЭЕШ-ын өмнөх сорил болгох

– Ахлах ангийн сурагчдын дунд чансаа бий болгох

Олимпиадын хамрах хүрээ, онцлог:

– ЕБС-ийн 10, 11, 12-р ангийн сурагчид оролцоно.

Олимпиад нь хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.

Бүртгэл: Empasoft гар утасны аппликейшнаар 2023.12.07-2024.01.15 хүртэл бүртгэл явагдана. Бүртгэлийн хураамж 10,000₮-ийг Empasoft аппликейшний төлбөр төлөх хэсэгт төлснөөр баталгаажна.

Олимпиадын бодлогыг Монголын математикийн олимпиадын бодлого зохиох хорооны гишүүн багш нар боловсруулна.

I шат: Энэхүү олимпиадад оролцохыг хүсэн бүртгүүлсэн сурагчдын дунд ЕБС-ийн сурагчдын өвлийн улирлын амралтаар тестийн хэлбэрээр, цахимаар 2024.01.20-ны өдөр орон даяар зохион байгуулагдана.

II шат: 2024 оны 04-р сарын 27–ны өдөр нэгдүгээр шатнаас 10, 11, 12-р ангийн түвшин тус бүрээс 100 сурагч шалгаруулан, хоёрдугаар шатанд хамруулах бөгөөд эцсийн шатанд шалгарсан сурагчид Улаанбаатар хотын IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр хүрэлцэн ирж уламжлалт байдлаар 4 бодлого бодож уралдах бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.

Шагналын сан:

Ангилал тус бүрээс:

I зэргийн өргөмжлөл, 150,000₮ мөнгөн шагнал /5 сурагч/

II зэргийн өргөмжлөл, 100,000₮ мөнгөн шагнал /5 сурагч/

III зэргийн өргөмжлөл, 80,000₮ мөнгөн шагнал-/10 сурагч/

Олимпиадад амжилт гаргасан 12-р ангийн эхний 50 сурагчид математикийн ЭЕШ-ын Үндэсний босго оноог давсан тохиолдолд “Эмпасофт” технологийн сургуульд тус бүр эхний жилийн сургалтын төлбөрөөс 10% хөнгөлөлттэй сурах эрхийн бичиг олгоно.

Олимпиадын 2-р шатанд шалгаран оролцогчид цээж зураг /3х4 хэмжээтэй ба 2 хувь/, төрсний гэрчилгээ /иргэний үнэмлэх/, сурагчийн үнэмлэхтэй ирж оролцоно.

Зохион байгуулах хугацаа:

Нэгдүгээр шатны олимпиад 2024 оны 01 сарын 20-нд 10, 11, 12-р ангилал тус бүр Улаанбаатар хотын цагаар 10:00-11:30 цагт орон даяар нэгэн зэрэг явагдана.

Олимпиадын хоёрдугаар шат: 2024 оны 04 р сарын 27–нд Улаанбаатар хотын IDER TOWER- ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 5 давхарт явагдана.

Бодлогын хамгаалалт:

2024 оны 04 р сарын 28 -нд 10:00-14:00 IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 9 давхарт явагдана.

Олимпиадын шагнал гардуулах ёслол:

2024 оны 04-р сарын 28-ны 16 цагт “IDER TOWER -ийн 5 давхарт болно.

Олимпиадын талаар мэдээлэл авах утасны дугаар: 7709-9559

Бүртгэлийн апп: https://empasoftlab.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html