ЭМПАСОФТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ЧАНСАА ТОГТООХ МАТЕМАТИКИЙН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫН II ШАТ 2025 ОНЫ 4-Р САРЫН 26-НД УЛААНБААТАР ХОТЫН БАГШИЙН ДЭЭДИЙН IDER TOWER-Т БАЙРЛАХ ЭМПАСОФТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ ДЭЭР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Тус олимпиадыг дараах зорилготойгоор зохион байгууллаа:
– ЕБС-ийн сурагчдын математикийн бодлого бодох ур чадварыг нэмэгдүүлэх
– Математикийн хүндэвтэр стандарт төрлийн бодлогын уламжлалыг сэргээх
– Математикт авьяастай, сонирхолтой сурагчдыг дэмжих
– ЭЕШ-ын өмнөх сорил хэлбэрээр бэлтгэх
– Ахлах ангийн сурагчдын дунд чансаа тогтоох
II ШАТНЫ ОНООНД ҮНДЭСЛЭН УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ДҮНГ ГАРГАСАН БӨГӨӨД УДАХГҮЙ АЛБАН ЁСООР ЗАРЛАХ БОЛНО.
ШАГНАЛУУД:
– I ЗЭРГИЙН ӨРГӨМЖЛӨЛ + 150,000₮
– II ЗЭРГИЙН ӨРГӨМЖЛӨЛ + 100,000₮
– III ЗЭРГИЙН ӨРГӨМЖЛӨЛ + 80,000₮
ОЛИМПИАДЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ БОЛОН БОДЛОГУУДЫГ ДООРХ ХОЛБООСООР ҮЗНЭ ҮҮ:
https://empasoft.ider.edu.mn/2025-olympiad-ii
ОРОЛЦСОН БҮХ СУРАГЧДАДАА БОЛОН ТЭДНИЙ ГЭР БҮЛД БАЯР ХҮРГЭЖ, ЦААШДЫН СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
ХОЛБОО БАРИХ: 7709-9559