Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Empasoft Institute of Technology хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

📌 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:

  • Өсвөр үеийнхэнд мэдээллийн технологийн боловсролыг түгээх
  • Кибер аюулгүй байдал, хиймэл оюуны талаар олон талт сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх
  • “ХУРДАН” клубийн гишүүдэд зориулсан зуны сургалт хамтран зохион байгуулах

🔗 Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд хоёр талын удирдлагууд, албаны хүмүүс идэвхтэй оролцлоо.

🚀 Хүүхэд, залуусын ирээдүйг мэдээллийн технологийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх, мэргэжлийн сонирхлыг нь дэмжих нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм.