21 дүгээр зуунд бүх зүйлд технологи хувь нэмрээ оруулж байгааг бид нар бүгд гэрчлэх бизээ. Харин ямар шинэлэг технологи, шинэ санааг Монгол нүүдэлчид болон нүүдлийн аж ахуйд ашигтайгаар хэрэглэж болох талаар мэдээллийг хиймэл оюун ухаанаас асууснаа хүргэж байна.
1. Нарны эрчим хүч
Энэхүү технологи аль хэдийнээ хөдөө амьдарч буй ард түмний минь амьжиргаанд салшгүй хэсэг болсон нь гарцаагүй. Өмнө нь хээр хөдөө цахилгаан үүсгэвэртэй болоод зурагт, хөргөгч ажиллуулна гэдэг нь мөрөөдөл байсан бол сүүлийн 20оод жилийн хугацаанд бодит биеллээ олсон билээ.
2. Утасгүй сүлжээ
Өмнө нь утсаар ярихын тулд аймаг, сумынхаа төврүү явдаг байсан бол одоо монголчууд маань хаана ч байсан утасны сүлжээтэй, байршлаасаа хамааран үүрэн телефоны интернэт сүлжээтэй болсон билээ. Үүнд нэмэгдэн SpaceX-ийн алсын зайн хурдтай сүлжээ орж ирсэн нь бид нарыг уулсын оргил дээр, эзгүй хээр талд ч гэсэн интернэтэд орох боломжийг бүрдүүлээд байна.
3. Байршил тогтоох GPS төхөөрөмж
Малдаа төхөөрөмж зүүж өгснөөр хаана явааг харах боломжтойгоор хэрэглэвэл хол зайд идээшилдэг адуу, үхэр зэрэг өөрийн хөрөнгөө алдах гэсэн асуудал үүсэхгүй нь гарцаагүй юм.
4. Малын бүртгэлийн систем
Малчдад зориулсан малын бүртгэлийн систем хэрэв байвал малынхаа мэдээллийг оруулаад бүртгэл хийж, вакцин хийх шаардлагатай үеэ сануулж, зах зээлд буй одоогийн махны үнийг тооцоолон хөрөнгийнхөө үнэлгээ хийх зэрэг өргөн хүрээгээр ашиглах боломжтой. Удахгүй ийм утасны аппликейшн, эсхүл программ гарна гэж найдаж байна.
5. Усалгааны систем
Хаврын эхэн сар болон тунадас багатай хуурай үеэр малчид маань малаа хуагаас усалдаг билээ. Зарим нь худгаас гараараа татан ус гаргадаг бол зарим нь генератораар худаг ажиллуулдаг. Харин өөр нэг шийдэл нь нарны эрчим хүчээр худгаас ус шахах зориулалтай памп ашиглаж өөрийнхөө ажлыг хялбаршуулж болно.
6. Нарны эрчим хүчээр ажиллах хөргүүрийн систем
Энэ нь нарны эрчим хүчээр ажиллах энгийн хөргөгч, хөлдөөгчтэй адил төстэй ч илүү том хэмжээтэй бөгөөд, шаардлагатай үед их хэмжээний мах болон сүү цагаан идээгээ хадгалах боломжтой. Хөргүүрийн ерөнхий загварчлалыг ашиглан бүтээж болох хөргүүрийн систем гэсэн үг.
7. Био-газ технологи
Монголчууд маань малынхаа аргал хомоолоор галаа түлэн амьдардаг билээ. Харин энийг технологийн тусламжтайгаар малынхаа баасыг аргал хомоол болгохынхоо оронд дахин боловсруулан дотроос нь газ гарган түүгээрээ гал гарган ашиглах боломжтой.