Бүх л хүмүүс бага балчир насандаа тэр үеийнхээ тренд болон гялалзаж байсан тоглоомуудыг тоглодог байсан шүү дээ. Харин үе улиран өнгөрсөн ч нэг тоглоом л сеганы үеийг даван гарч, компьютер түгээмэл болох үед facebook-рүү орж тоглох шалтгаан болсон домогт тоглоом бол тетрис юм. 80-аад онд Москва хотод орос хүнээр зохиогдож байсан гэдэг талаас нь харин цөөхөн хүмүүс мэддэг учир та бүхэнд өнөөдрийнхөө мэдээллээр Алексей Пажитнов буюу тетрисийн эцгийг хүргэж байна.
Алексей Пажитнов эрхэм нь 1955 оны 4 сарын 16нд үзэг барьсан сэтгүүлч болон урлаг шүүмжлэгчийн гэрт төржээ. Ээж нь сонин болон киноны сэтгүүлч хийдэг байсан учир Пажитнов Москвагийн кино фестивалд дандаа дагуулан явж кино салбарт хүсэл сонирхолтой болгож, аав нь урлагийн чамгүй мэдлэгийг суулгажээ. Өөр математикт дуртай байсан ба ухаан шаардах оньсон тоглоом тоглож өссөн. 1967 онд 11 настай хүүгийн эцэг эх нь салсны улмаас ээжтэйгээ амьдардаг болсон ба сургуулиа төгсөөд өөрийнхөө сонирхлыг даган Москвагийн нисэхийн дээд сургуульд хэрэглээний математикийн ангид орж байсан.
Дээд сургуульд байхдаа Зөвлөлтийн шинжлэх ухааны академид зуны дадлага хийж байсан ба 1979 онд дээд сургуулиа төсгөөд академийнхаа Дородницийн нэрэмжит тооцоолон бодох төвд шинээр ирсэн компьютер дээр хүчин чадлыг нь хэмжихийн тулд программ бичдэг ажилд оржээ. Энэ л үедээ өөрийнхөө төсөөллийг бодитоор гаргах боломжтой байсан ба олон төрлийн тоглоом зохиосон. Хүүхэд насандаа тэрээр хайрцаг дотор модон шоонуудыг хийх үед багтахгүй байсан үеэ санан төстэй тоглоомыг зохион хүсэл төрсөн нь одоогийн тетрисийн эхлэл байжээ. Анхны хувилбараа 2 долоо хоногийн хугацаанд код бичиж бүтээж ерөнхий загвараа гаргаж байсан ба энэ эхний хувилбараа илүү боловсронгуй болгохын тулд дахин хэдэн сарыг зарцуулсан байна. 1984 оны зургаан сард тоглоход бэлэн болсон хувилбар нь бидний мэддэг шиг үе давахгүй, оноо авах систем байхгүй, олон янзын өнгө байхгүй ч гэсэн нэг тоглоод эхэлсэн бол зогсохгүй тоглоод байх онцгой тоглоом бүтээсэн гэдгээ Пажитнов мэдэж байсан.
Тоглоом нь хамтран ажиллагсдынх нь сонирхлыг татаж, программист анд нөхөр Дмитрий Певловский нь түүнийг Зөвлөлтийн академийн дадлагажигч 16 настай Вадим Герасимовтой холбоход тусалсан. Пажитнов IBM хувийн компьютерт зориулж Tetris-ийн өнгөт хувилбар хийхийг хүсэж, дадлагажигчаас тусламж хүсэв. Герасимов PC-ийн хувилбарыг гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд бүтээсэн бөгөөд Певловскийн оруулсан хувь нэмрийн ачаар онооны бүртгэл, дууны эффект зэрэг шинэ функцүүдийг нэмжээ.
Анх олон нийтэд худалдаалагдах үедээ Пажитнов тоглоомынхоо эрхээ засгийн газарт 10 жилээр өгч гаргуулсан ба ЗХУ-ын анхны экспортлогдсон програм болсон түүхтэй. Мөн Америкд “Spectrum Holobyte” компаниар дамжуулан гарсан олон улсын хувилбарт нь орос ардын дуу Коробейникиг тавьсан нь одоогийн бидний тетрисийн онцлог болсон дуу болжээ.
Тоглоомынхоо эрхээ бусдад өгчихсөн тул Пажитнов мөнгө олж чадаагүй ч, өөрийнх нь тоглоомыг тоглон Коробейники ая дээр “Тетрис!” гэж орилох хүүхэд багачуудыг харах тэр үедээ хангалттай байсан гэж дурссан.
Пажитнов Владимир Похилкотой хамт 1991 онд ЗХУ задран унасны дараа АНУ руу нүүж, 1996 онд Хенк Рожерстэй хамтран Тетрис компанийг байгуулж, 1995 онд эрхээ эргүүлэн авч эцэст нь түүнд тоглоомоосоо мөнгө олох боломж бүрджээ.
Тэрээр 1996 оны 10-р сараас 2005 он хүртэл Майкрософт компанид өөрийнхөө чаддаг зүйл болох тоглоом бүтээгчээрээ ажиллаж байжээ.
Тетрис чамд багтах гэж оролдвол алга болно гэдгийг заадаг.
Алексей Пажитнов
Программист, Тетрисийн эцэг