Тайваньд тэтгэлэгээр суралцах өдөрлөгт та бүхнийг урьж байна.

Та Тайвань улсад тэтгэлэгтэй, стипендтэй бакалавр, магистр, докторт сурахаар төлөвлөж байгаа бол анхаарлаа наашаа хандуулаарай!

Empasoft Institute of Technology Эмпасофт технологийн сургууль болон Taiwan in Mongolia Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар хамтран Тайванийн Боловсролын өдөрлөгийн 2024.03.02-ний Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Тайвань улсад суралцах хүсэлтэй хүн бүрт НЭЭЛТТЭЙ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Өдөрлөгийн зорилго:

-Эрэлттэй мэргэжлүүдийн танилцуулга

-Хятад хэлний хөтөлбөрүүдийн танилцуулга

-Тэтгэлэгт хөтөлбөр

-Тайваньд сурах боломж

-Суралцсан оюутнуудын сэтгэгдэл

– Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч өөрийн биеэр мэдээлэл өгөх ба та бүхэн сайхан боломжийг бүү алдаарай.

Онлайнаар бүртгүүлээрэй. Суудлын тоо хязгаартай.

Мэдээлэл өгөх уулзалт :

Хугацаа: 2024.03.02 өдөр, 14:00 цагаас

Байршил: Багшийн дээдийн зүүн талд IDER TOWER 9 давхарт 902тоот

Бүртгэлийг: Empasoft app-р явуулна. Та дараах заавраар бүртгүүлнэ үү

Aлхам1.

App store, Play Store-c Empasoft аппликейшнийг татаж авах

Апп татах холбоос –https://empasoftlab.clubi.mn/resource/clubi/qr_redirect.html

Алхам2.

Баруун доод хэсэгт байрлах Цэс-Нэвтрэх-Утасны дугаараа оруулах /Кирилл үсгээр бичих/

Алхам3.

Бүртгэлтэй утасны дугаар ирсэн 4 оронтой кодыг оруулах

Алхам4.

Хувийн мэдээллээ бөглөх.

Овог-Нэр-Төрсөн он сар- Шаардлагатай үед холбоо барих 2 дугаар оруулах

Алхам5.

Үйлчилгээ цэсэн дэхь 2024 Taiwan MOE Scholarship эвентийн ҮНЭГҮЙ товчин дээр дарж суудлаа баталгаажуулах.

Удахгүй уулзацгаая. Танд амжилт хүсье.

www.empasoft.ider.edu.mn