Empasoft Institute of Technology нь Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан “Мэргэжил сонголт ба Хиймэл оюун” сэдвээр танин мэдэхүйн сургалт зохион байгууллаа.

🎓 Хичээлийн хүрээнд ирээдүйн хөдөлмөрийн зах зээл, хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, мөн хувь хүний сонирхолд тулгуурлан мэргэжлээ хэрхэн сонгох талаар ярилцсан юм.

🙏 Энэхүү арга хэмжээг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци болон “Тэтгэлэг” аппликэйшн хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлье.