Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим дэргэдэх SheTrades Mongolia Hub JCI Mongolia дэргэдэх Women Club эмэгтэйчүүдтэйгээ хамтран зохион байгуулах гэж байна.

Trade – Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, эдийн засгийн тогтвортой оролцоог хангаж, тогтвортой оролцоог нэмэгдүүлэх дуу хоолойг сонсоно.

Tech – Охид эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт чадавхижуулах боломжийн тухай ярилцана.

Talent – Охид эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх, үлгэр дуурайлал болох, манлайлах, ажил амьдралын тэнцвэрт байдлаа хангахад шаардлагатай ур чадварын тухай ярилцана.

Хэзээ: 2024 оны 3 сарын 7

Хамрах хүрээ: 400 эмэгтэй, 30+ байгууллага

Арга хэмжээнмй хүрэх үр дүн: Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшин, эдийн засаг, технологийн салбарт тэгш оролцоог хангах, охид эмэгтэйчүүдийн мэдлэгийг тэлэх, хөгжүүлэх, манлайлах, мэдээллийн технологийн тусламжтайгаар орлогоо нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлын шийдэл гарцыг тодорхойлж, дуу хоолойгоо хүргэх болно.

Арга хэмжээг маань тэсэн ядан хүлээдэг байгууллага, хамт олон та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Empasoft Institute of Technology Эмпасофт Технологийн сургууль олон бэлэгтэйгээр очин оролцох болно. Удахгүй уулзацгаая.

-with Women in Tech Mongolia

https://facebook.com/events/s/empowering-women-2024-trade-te/1121933565415802/