Empasoft Institute of Technology-ийн төлөөлөгчид бид өнөөдөр Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзалт хийлээ.
📚 Энэ үеэр бид “Мэргэжил сонголт ба олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай боловсон хүчин хэрхэн болох” тухай сонирхолтой, урам зориг өгөх яриа өрнүүлэв.
🔍 Сурагчдад өөрийнхөө сонирхол, чадварт тохирсон мэргэжлийг хэрхэн зөв сонгох, ирээдүйд олон улсын түвшинд ажиллахын тулд ямар ур чадваруудыг эзэмших шаардлагатай болох талаар бодит жишээ, зөвлөмжүүдийг хуваалцлаа.
🌐 Манай сургуулийн онцлог хөтөлбөрүүд, гадаадын их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй солилцооны боломжууд, хос гадаад хэлний сургалт, мэргэжлийн сертификат эзэмших замын талаар сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
👩🎓 Бид залуу үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийхийн чухлыг онцолж, хүсэл мөрөөдлөө тодорхойлж, зорилготой алхах урам зориг өгөв. Ирээдүйн инженер, хөгжүүлэгч, судлаачидтайгаа уулзсандаа бид баяртай байна!

