Empasoft Institute of Technology нь боловсролын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын нэгээр шалгарч, Монголын Стартап Экосистемийн MAP-д хоёр дахь жилдээ багтлаа!
Монголын Стартап Экосистемийн MAP нь Монгол Улсын стартап экосистемийг хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудыг алдаршуулдаг. Боловсролын байгууллагууд болон шинжлэх ухааны паркууд нь инноваци, судалгаа, энтрепренершипийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид iT Park Mongolia, START Academy зэрэг тэргүүлэх байгууллагуудтай хамт энэхүү сүлжээнд багтсандаа бахархаж байна. Бид хамтдаа Монголын технологи, боловсролын ирээдүйг бүтээж байна.
MAP-г бүрэн эхээр нь үзэх: https://qrslides.s3.ap-east-1.amazonaws.com/map.png?
