Empasoft Institute of Technology сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуу маань өчигдөр “Энхийн шагнал” хүртлээ!
Энэхүү нэр хүндтэй шагнал нь нийгмийн амар амгалан, энэрэл, хүмүүнлэг үйлсийн төлөө өөрийн мэдлэг боловсрол, ухамсарт амьдралаа зориулсан гавьяаг нь үнэлсэн томоохон хүндэтгэл юм.

С.Шаарийбуу багш маань олон арван жилийн турш мянга мянган сурагч, оюутанд зөвхөн хичээл заагаад зогсохгүй, хүмүүжил төлөвшил, үнэт зүйлсийг нь төлөвшүүлж ирсэн билээ.

🙌 Багшийнхаа энэрэнгүй, тууштай сэтгэл, эрдмийн замд үнэнч хөдөлмөрт нь гүн талархал илэрхийлье.
Empasoft-ийн оюутнууд, төгсөгчид болон хамт олон таныг бахархалтайгаар баяр хүргэж байна.

🌟 Энхийн төлөө зүтгэсэн таны хичээл зүтгэл Монголын боловсролын салбарын гэрэл гэгээ болон үргэлж гэрэлтэх болно.