Плагиаризм буюу оюуны өмчийн хулгай нь академик түвшний ажилд маш ёс зүйгүй үйлдэлд тооцогддог. Бусдын бүтээлийг зохиогчийг нь дурьдалгүй, зөв иш таталгүй хуулбарлах, өөрийн мэтээр бичих, шууд орчуулж ашиглах зэрэг нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэгдэх бөгөөд хэрэв та гадаадын аль нэг сургуульд суралцах явцдаа ийм асуудал гаргавал сургуулиасаа хөөгдөх эрсдэлтэй. Үүнээс хэрхэн зайлсхийх, хэрхэн зөв иш таталт хийх зэрэгт хэд хэдэн стандартууд байдаг.
Манай сургалтаар та бүхэн плагиаризмын талаарх мэдлэг ойлголтыг авах бөгөөд зөв иш таталт, лавлалтыг баталгаажуулах хэрэгслүүд буюу стандартуудын талаар суралцах болно.
Скрач буюу програмчлалын суурь ойлголтуудыг код бичихгүйгээр, сонирхолтой визуаль дүрслэл бүхий блок өрж угсрах байдлаар хүүхдэд ойлгуулдаг аргачлалыг бөгөөд програмчилж болдог лего тоглоом ашиглан олгодогоороо онцлогтой сургалт юм. Таны хүүхэд лего угсрах явцдаа юмсын зүй тогтолыг олж, гарын эв дүй, сэтгэн бодох, нарийвчилж ажиглах, бүхэлд нь төсөөлөн бодох чадварууд нь сайжрахаас гадна зааварчилгаа зураг уншиж ойлгох, програмчлалын суурь ойлголт, командуудыг энгийн, төвөггүй байдлаар сурна. Угсраад орхидог энгийн лего биш хөдлөх үйлдэлийг нь програмчилж болдог лего нь сонирхолтой, урам зориг өгөхүйц байх болно.
Орчин цагийн мэдээллийн эрин үед өгөгдлийг хамгийн оновчтой цуглуулж, хандаж, боловсруулж чадсан байгууллага, бизнес, улс үндэстэн бусдаасаа түрүүлж алхаж байна. Хиймэл Оюун Ухааны салбар нь энэхүү их хэмжээний өгөгдлөөс суралцах чадвартай тархи бүхий програм хангамж бүтээх боломж олгодог бөгөөд жолоочгүй машин, программист програм, виртуал туслагч гэх мэт хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүнийг орлосон өндөр технологийн хувьсгалыг эхлүүлээд байна. Хиймэл Оюун Ухаан мэргэжлийн хүрээнд машин сургалт, хүний хэл боловсруулалт, дуу авиа яриа боловсруулалт, зураг боловсруулалт, статистик, их хэмжээний өгөгдөлийн олборлолт анализ, паралел тархалтад тооцоолол болон тооцоолон загварчлалын талаар цогц мэдлэг олж авахаас гадна төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх боломжийг бид өгнө.
Та энэхүү мэргэжлээр суралцсанаар CAD, CAM, CAE чиглэлийн олон улсад ашиглагддаг мэргэжлийн программууд дээр 3D загвар гаргах, үйлдвэрлэлийн тооцоолол хийх чадвартай болно. Япон улсын TOYOTA, HONDA, NISSAN, MITSUBISHI, SUBARU зэрэг томоохон машин үйлдвэрлэгч компаниудад ажиллаж байсан олон жилийн туршлагатай инженерүүд практик болон онол хослуулж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодит чадварыг олгоно. Та төгсөөд дэлхийн томоохон компаниудад загвар зохион бүтээгч инженерээр ажиллах боломжтой.
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ
© 2023 ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ | Empasoft.ider.edu.mn