БШУЯ-ны сайдын 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн А-66 дугаар тушаал

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БОСГО ОНОО

Хөтөлбөрийн нэр

Элсэлтийн шалгалт 1

Оноо

Элсэлтийн шалгалт 2

Оноо

Программ хангамж

Математик, Физик

480

Англи хэл, Нийгэм судлал

450

Кибер аюулгүй байдал

Математик, Физик

480

Англи хэл, Нийгэм судлал

450

Хиймэл оюун ухаан

Математик, Физик

480

Англи хэл, Нийгэм судлал

450

Хөтөлбөрийн нэр

Элсэлтийн шалгалт 1

/оноо/

Элсэлтийн шалгалт 2

/оноо/

Программ хангамж

Математик, Физик /480/
Англи хэл, Нийгэм судлал /450/

Кибер аюулгүй байдал

Математик, Физик /480/
Англи хэл, Нийгэм судлал /450/

Хиймэл оюун ухаан

Математик, Физик /480/
Англи хэл, Нийгэм судлал /450/

Хөтөлбөрийн мэдээлэл

Хөтөлбөрийн мэдээлэл

ПРОГРАММ ХАНГАМЖ

Программ хангамжийн мэргэжил нь мэдээлэл технологийн салбарын хамгийн чухал дэд салбар юм. Бидний өдөр тутмын амьдралд алхам тутамд хэрэглэгддэг бүх програм, гар утасны аппликэйшн, вебсайтыг программист хүмүүс бүтээж байдаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж байгаа энэ цаг үед программистууд, хөгжүүлэгчдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна. Програм хангамжийн анхан шатны мэдлэгтэй болж, програмын хэл сурах төдийхнөөр өөрийгөө хязгаарлаж болохгүй. Онолын үндэстэй, бусад суурь мэдлэгтэй байх нь асуудалд бүтээлчээр хандаж, өндөр ур чадвартай байхын нэр юм. Энэ мэргэжлээр төгсч гарахад олон сонирхолтой ажлын байрууд Дэлхийн өнцөг булан бүрт та нарыг хүлээж байна.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Мэдээллийн технологийн хэрэгцээ хурдацтай өсөж буйтай зэрэгцэн интернет хувьсан өөрчлөгдөж үүн дээр ашиглагдаж буй технологи, үйлчилгээнүүд нь компьютерийн сүлжээний зөв зохион байгуулалт, тохиргоо, аюулгүй байдалтай салшгүй холбогдож байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн нь компьютерийн шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй; тэр дундаа компьютерийн сүлжээ, сервер, систем, виртуалчлал, зүйлсийн интернетийн үндсэн суурь ойлголт, ашиглагдаж буй протокол болон үйлчилгээнүүд дээр ажиллах чадамж, аюулгүй байдлыг хангаж сайжруулах, үр ашигтай зохион байгуулалт хийх ур чадвартай, мэргэжлээрээ ахиж дэвжих, насан туршдаа шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй, ёс суртахуунтай, багаар ажиллах чадвартай, өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа технологийн ололт дэвшлүүдийг хэрэглэх, хөгжүүлэх, нутагшуулах мэдлэг чадвар бүхий орчин үеийн шаардлагад нийцсэн мэргэжилтэнг бид сургана.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

Орчин цагийн мэдээллийн эрин үед өгөгдлийг хамгийн оновчтой цуглуулж, хандаж, боловсруулж чадсан байгууллага, бизнес, улс үндэстэн бусдаасаа түрүүлж алхаж байна. Хиймэл Оюун Ухааны салбар нь энэхүү их хэмжээний өгөгдлөөс суралцах чадвартай тархи бүхий програм хангамж бүтээх боломж олгодог бөгөөд жолоочгүй машин, программист програм, виртуал туслагч гэх мэт хүний ажил хөдөлмөрийг хөнгөвчилсөн, хүнийг орлосон өндөр технологийн хувьсгалыг эхлүүлээд байна. Хиймэл Оюун Ухаан мэргэжлийн хүрээнд машин сургалт, хүний хэл боловсруулалт, дуу авиа яриа боловсруулалт, зураг боловсруулалт, статистик, их хэмжээний өгөгдөлийн олборлолт анализ, паралел тархалтад тооцоолол болон тооцоолон загварчлалын талаар цогц мэдлэг олж авахаас гадна төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцож сурсан мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх боломжийг бид өгнө.

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ