ЧАНСАА ТОГТООХ МАТЕМАТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД

ЭМПАСОФТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ЕБС-ИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ЧАНСАА ТОГТООХ МАТЕМАТИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН II ШАТНЫ ХҮҮХДҮҮДИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ АНГИЙН ЖАГСААЛТУУД

Энэхүү олимпиадыг

– ЕБС-ийн сурагчдын математикийн бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх

– Математикийн стандарт төрлийн хүндэвтэр бодлого уламжлалыг ЕБС-уудад эргэн сэргээх

– Математикт авъяас сонирхолтой сурагчдыг дэмжих

– Математикийн ЭЕШ-ын  өмнөх сорил болгох.

– Ахлах ангийн оролцогчдын дунд чансаа бий болгох зорилготой.

Ур ухаанаа уралдуулан амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.

Хоёрдугаар шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан сурагчид Улаанбаатар хотын IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр хүрэлцэн ирж уламжлалт байдлаар  4 бодлого бодож уралдах бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.  

Шагналын сан:

 Ангилал тус бүрээс  

   I зэргийн өргөмжлөл, 150,000₮ мөнгөн шагнал

  II зэргийн өргөмжлөл, 100,000₮ мөнгөн шагнал

  III зэргийн өргөмжлөл, 80,000₮ мөнгөн шагнал

Мөн Олимпиадад амжилт гаргасан 12-р ангийн эхний 50 сурагчид математикийн ЭЕШ-ын үндэсний босго оноог давсан тохиолдолд “Эмпасофт” технологийн сургуульд тус бүр эхний жилийн сургалтын төлбөрөөс 10% хөнгөлөх эрхийн бичиг олгоно.

Олимпиадын 2-р шатанд шалгарсан оролцогчид цээж зураг, төрсний гэрчилгээ  /иргэний үнэмлэх/ болон сурагчийн хувийн хэрэгтэйгээ ирж  оролцоно.

Олимпиадын 2-р шат: 2024 оны 04-р сарын 27-нд зохион байгуулагдана.

10, 11-р ангийн шалгалт 04-р сарын 27-ны 09:30 цагт бүртгэл эхлэнэ. 10:00-12:00 цагийн хооронд шалгалт явагдана.

12-р ангийн шалгалт 04-р сарын 27-ны 12:30 цагт бүртгэл эхлэнэ. 13:00-15:00 цагийн хооронд шалгалт явагдана.

Бодлогын хамгаалалт: 2024 оны 04-р сарын 27-нд IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургуулийн 9 давхарт 17-18 цагт явагдана.

Олимпиадын шагнал гардуулах ёслол: 2024 оны 04-р сарын 27-ны 18 цагт “IDER TOWER -ийн 5 давхарт болно.

Олимпиадын талаар мэдээлэл авах утасны дугаар: 7709-9559

ШАЛГАЛТ ӨГӨХ АНГИЙН ЖАГСААЛТУУД

10 ДУГААР АНГИЙН ЖАГСААЛТ

11 ДҮГЭЭР АНГИЙН ЖАГСААЛТ

12 ДУГААР АНГИЙН ЖАГСААЛТ

ХОЛБОО БАРИХ

ХАЯГ