Олимпиадад нийслэлийн ЕБС-ууд, хувийн сургуулиуд болон орон нутгийн ЕБС-с оролцож, 2 шатандаа шалгарсан сурагч нартаа баяр хүргэе.
Энэхүү олимпиадыг
– ЕБС-ийн сурагчдын математикийн бодлого бодох ур чадварыг дээшлүүлэх
– Математикийн стандарт төрлийн хүндэвтэр бодлого уламжлалыг ЕБС-уудад эргэн сэргээх
– Математикт авьяас сонирхолтой сурагчдыг дэмжих
– Математикийн ЭЕШ-ын өмнөх сорил болгох.
– Ахлах ангийн оролцогчдын дунд чансаа бий болгох зорилготой.
Ур ухаанаа уралдуулан амжилттай оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэе.
Хоёрдугаар шат: Улаанбаатар хот, Багшийн дээд IDER TOWER-ийн байранд байрлах Эмпасофт технологийн сургууль дээр 2025 оны 04-р сарын 26 өдөр хоёрдугаар шат зохиогдох бөгөөд энэ шатны оноогоор эцсийн дүнг гаргана.
Шагнал: I зэргийн өргөмжлөл 150,000₮ Ангилал тус бүрт 5 сурагч II зэргийн өргөмжлөл 100,000₮ Ангилал тус бүрт 5 сурагч III зэргийн өргөмжлөл 80,000₮ Ангилал тус бүрт 5 сурагч хоёр дугаар шатны оноогоор эцсийн дүнг гаргана.
Олимпиадын талаар мэдээлэл авах утасны дугаар: 7709-9559
ХОЛБОО БАРИХ
ХАЯГ